Жил бүрийн 4 дүгээр сарын 30-нд болдог Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдрийг угтаж ГХУСАЗСЗ, Ерөнхий боловсролын сургууль, Цагдаагийн хэсэг хамтран 3-6 дугаар ангийн сурагчдын дунд "Би гэр бүлдээ үүнийг хүсдэг" сэдэвт гар зургийн уралдаан, 7-9 дүгээр ангийн сурагчдын дунд сургалт зохион байгуулав. Хэсгийн төлөөлөгч Н.Хадбаатар, сумын Нийгмийн ажилтан Б.Ариунаа нар мэдээлэл хийв.Гар зургийн уралдааны шагналыг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Оюундэлгэр, хэсгийн төлөөлөгч Н.Хадбаатар, нийгмийн ажилтан Б.Ариунаа нар гардуулав.

