Сэргэлэн сумын ИТХ

Сэргэлэн сумын ИТХ

Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны сайт

Сэргэлэн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зрхицуулах салбар зөвлөлийн 1 дүгээр улирлын ажлын тайлан

2015-05-27

 

2015.04.06

 зохицуулах салбар зөвлөл нь “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль” болон бусад холбогдох хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, хөтөлбөр зэргээс гадна аймгийн Цагдаагийн газраас өгсөн заавар зөвлөмжийн дагуу 2015 оны үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна.

 

2015 оны 01 дүгээр сарын 12-16-нд нийт  багуудын иргэдийн Нийтийн хурлыг сумын “Иргэний танхим”-д хийж, энэ хуралд Хурлын дарга Д.Оюун 2014 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хийсэн ажлын тайлан, хэсгийн төлөөлөгч Х.Батбаяр 2014 онд хийсэн ажлын талаар тус тус мэдээлэл хийж, иргэдийн асуусан асуултанд хариулж, санал хүсэлтийг авсан байна. 5 багийн нийт 262 иргэд хамрагдав.

 

Зөвлөлийн хурлыг 02 дугаар сарын 03-нд хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

 

1.    Сумын хэмжээний гэмт хэргийн нөхцөл байдлын 2015 оны 1 дүгээр сарын мэдээлэл.                              Хэсгийн төлөөлөгч Х.Батбаяр

 

2.    “Хулгай илрүүлэлт-2015” нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний тухай

                                             Хэсгийн төлөөлөгч Х.Батбаяр

 

3.    “Хяналт шийдвэрлэлт-2015” нэгдсэн арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөний тухай.                                   Хэсгийн төлөөлөгч Х.Батбаяр

 

4.    Хүүхдийн албанаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөөний тухай.         Хэсгийн төлөөлөгч Х.Батбаяр

 

5.    Сумын ГХУС зөвлөлөөс 2015 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлах.                                         Хурлын дарга Д.Оюун             

 

Зөвлөлийн хэмжээнд Сар шинийн баярын өдрүүд болон эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр зэрэг бусад баяр ёслол, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг өдрүүдэд  албан байгууллагууд болон сумын нутаг дэвсгэрт нийгмийн хэв журам сахиулах, эргүүл, жижүүрүүдийг ажиллуулах хуваарийг гарган ажиллуулсан.

 

Он гарсаар багийн Засаг дарга нараар дамжуулан 250 гаруй малын гарал үүслийн гэрчилгээ олгогдоод байна.

Гарал үүслийн гэрчилгээний үнэ 496000 төгрөгийг сангийн дансанд төвлөрүүлснээс 268800 төгрөгийг мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардалд зарцуулаад байна. Үүнд:

Эргүүл хяналт шалгалтын арга хэмжээнд  50 литр шатахууны зардал 96000 төгрөгийг,

Иргэдийн өргөдөл гомдол шалгах, иргэдийн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийх, эргүүл хяналтаар ажиллах үйл ажиллагаанд зориулан 90 литр шатахууны  зардал 172800 төгрөгийг тус тус зарцуулаад байна.

 

“Малын хулгай илрүүлэлт -2015” нэгдсэн арга хэмжээ, “Хуурамч акц-2015” тусгай арга хэмжээ, “Вакцин”, “Ноолуур” нэгдсэн арга хэмжээ, тусгай арга хэмжээнүүдийн төлөвлөгөөнүүдийг аймгийн Цагдаагийн газраас өгсөн удидамж, зөвлөмжийн дагуу хийж, зөвлөлийн даргаар батлуулан үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ ажлуудын хүрээнд:

-       Сумын төвийн архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон их хэмжээний орлого ордог хүнсний дэлгүүрүүдэд үзлэг шалгалт хийсэн.

-       “Ноолуур” арга хэмжээний хүрээнд сумын нутаг дэвсгэрт их хэмжээгээр ноолуур худалдан авч байгаа ченжүүдийн судалгаа гаргаж, биеийн байцаалтын бүртгэл, автомашиныг зурагжуулан баримтжуулах ажлыг зохион байгууллаа.

-       “Вакцин” арга хэмжээний хүрээнд сумын МЭҮТ-тай хамтран тодорхой ажлуудыг зохион байгууллаа.

 

·         “Арал-дугаар” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэлийн улсын үзлэгтэй холбогдуулан сумын нийт тээврийн хэрэгслийн бүртгэл судалгааг шинэчлэн гаргаж, арал, моторын дугаарыг шалган, бүртгэлийг шинэчилсэн. Архи согтууруулах ундааны зохистой хэрэглээ, архины хор уршгийн талаар сургалт сурталчилгааг сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран тогтмол хийснээр оны эхний улиралд 3 иргэн архинаас сайн дураараа татгалзаж, архинаас гарах эмчилгээ хийлгэсэн байна.

 

·         Зөвлөлийн гишүүн БОХУ-ын байцаагч, багийн Засаг дарга нар хаврын хуурайшилтын үе болсонтой холбогдуулан гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар айл өрх, иргэд, тээврийн хэрэгсэл эзэмшигч нарт заавар зөвлөмж, санамж өгч, гал гаргахгүй байх баталгаанд гарын үсэг зуруулан баталгаажуулан авах ажлыг зохион байгууллаа.

·         1 дүгээр улирлын байдлаар сумын нутаг дэвсгэрт гал түймэр гараагүй байна.

 

·         Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс энэ оны зардлын санхүүжилт ирээгүй байна.

 

·         Зөвлөлийн гишүүд, ажлын хэсгүүд хийсэн ажлын талаар илтгэх хуудсаар тайлан мэдээгээ сар, улирлаар гарган авч ажиллаж байна.

 

 

 

 

 

 ТАЙЛАН ГАРГАСАН:

 

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                    Ц.ОЮУНДЭЛГЭР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%