Сэргэлэн сумын ИТХ

Сэргэлэн сумын ИТХ

Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны сайт

Гэрийг тэжэээвэр нохой, муур тэжээх ашиглах журам

2015-05-27

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн

ээлжит бус хуралдааны ..... тоот тогтоолын

1 дүгээр хавсралт

 

 

 


Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1   Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт гэрийн тэжээвэр нохой, муур тэжээх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад Монгол Улсын хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актуудад өөрөөр заагаагүй бол энэхүү журмыг мөрдлөгө болгоно.

1.2   Энэхүү журмыг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

Хоёр. Гэрийн тэжээвэр амьтан тэжээх ашиглагчийн эрх үүрэг.

 

2.1. Гэрийн тэжээвэр амьтан тэжээж, ашиглагч /цаашид тэжээгч гэх/ нь өөрийн тэжээж буй нохой, муураа жил бүрийн 6, 12 дугаар сард тооллогод хамруулж, “Гэрийн тэжээвэр амьтны бүртгэл”-д бүртгүүлж, гэрчилгээ, пайзыг авч хэрэглэнэ.

2.2 Тэжээгч нь жил бүрийн 2, 4 дүгээр улиралд багтаан тухайн жил тэжээх гэрийн тэжээвэр нохой, муурын хураамжийг төлнө. Хураамжийг бүтэн жилээр болон 2 хувааж төлж болно. Гэрчилгээ, хүзүүвч, пайз, анхааруулах тэмдгийн зардал нь нохой муурын жилийн хураамжид хамаарахгүй.

2.3 Тэжээгч нь хураамж тушааснаас хойш гэрийн тэжээвэр нохой, муур тэжээхээр шийдсэн бол энэхүү журмын 2.1, 2.2 дахь заалтыг нөхөн хэрэгжүүлнэ.

2.4 Сумын төвийн 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байнга болон түр оршин суугч нохой тэжээгч нь тухайн тэжээх газрын заагт батлагдсан загвараар хийгдсэн анхааруулах тэмдгийг байршуулна.

2.5 Сумын төвийн 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байнга болон түр оршин суугч тэжээгч нь нохойн зан авираас үл хамааран 04 дүгээр сарын 01-ээс 08 дугаар сарын 31-ийг хүртэл 05.00-22.00 цагт, 09 дүгээр сарын 01-ээс 03 дугаар сарын 31-ийг хүртэл 07.00-22.00 цагуудад зориулалтын уяанд уяна.

2.6 Тэжээгч нь нохой, муур тэжээсэнтэй холбогдон хийгдэх Мал эмнэлэг, ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, гэрчилгээнд тэмдэглэл хийлгэнэ.

2.7 Тэжээгч нь нохойг нийтийн эзэмшлийн гудамж талбайд авч явахдаа нохойн зан авираас үл хамааран зориулалтын хошуувч, оосор ашиглана.

2.8 Тэжээгч нь өөрийн нохой, мууртай холбогдон гарсан хог хаягдал, ялгадасыг байнга цэвэрлэж, орчныг бохирдуулахгүй, нийтийн амгалан тайван байдлыг хангана.

2.9 Тэжээгч нь өөрийн нохой, муурыг төллөх үед төлийг өөрийн тэжээвэр амьтны бүртгэлд заавал бүртгүүлж, энэ журмын 2.1, 2,2 дахь заалтыг нөхөн хэрэгжүүлнэ.

2.10 Тэжээгч нь өөрийн нохой, муур болон төлийг бусдад шилжүүлж болох бөгөөд дагалдах бичиг баримтыг хамт шилжүүлнэ.

2.11 Тэжээгч нь өөрийн нохой, муур болон төлийг устгах бол зардлыг бүрэн хариуцна.

2.12 Тэжээгч нь өөрийн нохой, муураа шинжлэх ухааны болон уламжлалт арга ашиглан үр төл үлдээх, төллөхгүй байх арга хэмжээг авч болох ба энэ нь нохой, муурыг төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

2.13 Тэжээгч нь эзгүй үед нохой, муураа бусдад хариуцуулан үлдээнэ. Энэ нь журмаар хүлээх хариуцлагаас чөлөөлөх шалтгаан болохгүй.

2.14 Тэжээгч нь өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж бусдад учирсан хохирлыг бүрэн хариуцна.

2.15 Иргэн өөрийн буруутай, хариуцлагагүй үйлдлээс болж нохой, мууртай холбоотой хохирол амсвал тухайн нохой, муурын тэжээгч хариуцлага хүлээхгүй.

2.16 Тэжээгч нь өөрийн эзэмшилд бүртгэлгүй нохой, муур тэжээхийг хориглоно.

 

Гурав. Нутгийн удирдлагын болон төрийн захиргааны

 байгууллагын эрх, үүрэг

 

3.1 Гэрийн тэжээвэр нохой, муурын тооллогыг жил бүрийн мал тооллоготой хамт,   багийн Засаг дарга явуулж, бүртгэл хийнэ. Бүртгэлийг сумын /МЭҮТ/ нэгтгэн гаргана.

3.2 Гэрийн тэжээвэр нохой, муураас авах хураамжийн хэмжээг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтооно.

3.3 Бүртгэлийн маягт гэрчилгээний загвар, пайз, анхааруулах тэмдэгийн загварыг сумын Засаг даргын захирамжаар баталж, МЭҮТ зохион байгуулж, багийн Засаг дарга хариуцан тэжээгчид олгоно.

3.4 Гэрчилгээг нөхөн олгох болон сунгалт хийж болно.

3.5 Сумын нутаг дэвсгэрт бүртгэлгүй нохой, муур устгах үйл ажиллагааг зохион байгуулахдаа энэ талаар нийтэд ажлын 5 хоногийн өмнө зарлан мэдээлнэ.

3.6.Бүртгэлгүй нохой, муур устгах үйл ажиллагааны үеэр тэжээгчийн хариуцлагагүйгээс үүдэн устгалд орсон бүртгэлтэй нохой, мууртай холбоотой хариуцлагыг хүлээхгүй.

 

Дөрөв. Хариуцлага

 

4.1 Энэхүү журмын хэрэгжилтийг багийн Засаг дарга, Байгаль Орчны Хяналтын Улсын байцаагч, Мал Эмнэлэг, Үржлийн Хяналтын Улсын байцаагч, Олон нийтийн байцаагч нар мөрдүүлэх ба торгох эрхтэй.

 

4.2.Тэжээгч нь энэхүү журмын аль нэг заалтыг зөрчвөл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан гэрийн тэжээвэр амьтанд оногдуулах хураамжаар тухайн төрөлд тогтоосон хураамжийн доод хэмжээг 5 дахин өсгөж торгоно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн

ээлжит бус хуралдааны ..... тоот тогтоолын

2 дугаар хавсралт

 

 

 

 

ОРОН НУТАГТ ДАГАЖ МӨРДӨХ ЗАРИМ ТӨРЛИЙН

ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

 

 

 

Төлбөр хураамжийн нэр

Төлбөр хураамжийн хэмжээ /төгрөгөөр/

Хагас жилд

Жилд

1.

Нохой

Эр

тайгалаагүй

2500

5000

тайгалсан

500

1000

Эм

5000

10000

2.

Муур

 

2500

5000

3.

Хог

1 сав /200-ын бошиг/

1500

1 тэвш /чиргүүл/

20000-30000

4.

Үйлдвэрийн зориулалттай болон барилгын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг

ОНӨААТҮГ-тай байгуулсан гэрээнд зааснаар тогтооно.

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%