Сэргэлэн сумын ИТХ

Сэргэлэн сумын ИТХ

Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны сайт

Сэргэлэн сумын 1 дүгээр багийн иргэдийн хурлаас сумын удирдлагуудад гаргасан асуулт, санал

2015-05-27

2015.05.12

 

Санал:

1.    Б.Оюунцэцэг- сум хөгжүүлэх сангийн зээлийн талаар.

Сум хөгжүүлэх сангийн болон бусад төсөл, хөтөлбөрөөр олгож байгаа төслийн зээлийг  сум орон нутагтаа байнга оршин суудаг  иргэнд олгомоор байна.

-       Хөдөлмөрийн хэлтэсээс олгож байгаа зээлийн шалгуур үзүүлэлтэнд анхаарч холбогдох байгууллагад уламжилах,

-       Багийн Засаг даргын ажиллах нөхцлийг сайжруулмаар байна. Ялангуяа хөдөө ажлаар явах шатахууны асуудал байна. Хөдөө айл өрхүүдээр очиход өрхийн тэргүүн нь малдаа явсан байдаг. Гэр бүлийн хүнд нь асуудлыг танилцуулаад явдаг. Ийм нөхцөлд тухайн иргэнтэй малын бэлчээрт очиж уулзаж чаддаггүй. Бүх иргэдтэй уулзах боломжгүй байна. Шатахуун хүрэлцэхгүй байна. Энэ асуудлыг би иргэдийнхээ өмнө сум орны удирдлагуудад хандаж хэлмээр байгаа юм.

2.    Д.Намхай – төсөл хөтөлбөрийн зээлийн талаар цаг хугацааны хувьд давчуу байна. Иргэд энэ талаар бүрэн мэдээлэл авч чадахгүй байна. Төсөл хөтөлбөрийн зээлийн талаарх мэдээллийг иргэдэд эрт өгч баймаар байна.

- Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж байгаа зарим асуудлыг олонхийн саналаар баталдаг нь өрөөсгөл байна. Зарим асуудалд намын харъяалал нөлөөлж байна.

Ч.Самбуу – байгалийн гамшиг, цаг агаарын байдал болон түймэр гэх мэт мэдээллүүдийг иргэдэд түргэн шуурхай мэдээлж баймаар байна. Мэдээлэл муу хүргэж байна.

 

Асуулт:

3.    Д.Намхай - Иргэдэд нэн шаардлагатай мэдээллийг цаг агаарын мэдээ өгдөг шиг утсаар хугацаа алдалгүй өгөх боломжтой юу?

4.    З.Ариунгэрэл – хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн зээл төлж дуусах хугацаа дуусаагүй байхад акт тогтооно гэсэн. Энэ талаар тодруулж өгнө үү?  Зарим иргэд авсан зээлээ огт төлөөгүй байдаг гэсэн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%