Сэргэлэн сумын ИТХ

Сэргэлэн сумын ИТХ

Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны сайт

Залуучуудын урлаг спортын наадам болно

2015-05-27

                                                  БАТЛАВ

                                                                                 ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

                                                                             ХУРЛЫН ДАРГА                                    Д.ОЮУН

 

 

 

2015.05.20                                                                                                             Сэргэлэн хараат

 

Нэг. Зорилго:

            Багуудын залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан арга туршлагаа солилцох, авьяас чадвараа хөгжүүлэх, баг хоорондын уялдаа холбоог сайжруулах, тэмцээнийг урамжлал болгон жил бүр зохион байгуулахад оршино.

 

Хоёр. Зохион байгуулагч:

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг  даргын Тамгын газар, баг, Соёлын төв, Залуучуудын холбоо, Цагдаагийн хэсэг

 

Гурав. Хугацаа, зохион байгуулах газар:

2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр, “Ар хоолой”-н 2 дугаар багийн төвд

 

Дөрөв. Тэмцээний төрөл.

1.    Спорт. “Адуучин” тэмцээн

 

·        Морь уургалах

·        Уурга шүүрэх

·        Морь булгиулах

·        Шагай шүүрэх

 

2.    Урлаг

·        Багуудын мэндчилгээ  / багаар /

·         Ардын хошин харилцаа дуу /эрэгтэй 1,  эмэгтэй 1/

·        Зохиолын дуу

·        Шүлэг, яруу найраг

 

Баг бүрээс 8 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно. /тэмцээний төрөл бүрт 1 хүн давхардан оролцохгүй/ Багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нар бүрэлдэхүүнд оролцохгүй.

 

 

Тав. Дүгнэх журам.

 

v  Багуудийг 8 төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.

v  Багуудын мэндчилгээнд оноо өгч, бусад 7 төрлийн тэмцээн бүрт тэргүүн байр, дэд байр шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

v  Тэмцээний төрөл тус бүрийг тусгай томилогдсон шүүгч нар шүүнэ.

v  Хувцаслалт, сахилга дэг журам, зохион байгуулалт зэргийг харгалзана.

 

 

Зургаа. Шагнал

Тэмцээний төрлөөр:

1.    Морь уургалах                I байр - алтан медаль, өргөмжлөл

                      II байр - мөнгөн медаль, өргөмжлөл

 

2.    Морь булгиулах             I байр, алтан медаль, өргөмжлөл

             II байр, мөнгөн медаль, өргөмжлөл

 

3.    Уурга шүүрэх                 I байр-  алтан медаль, өргөмжлөл

                                              II байр - мөнгөн медаль, өргөмжлөл

 

4.    Шагай шүүрэх                I байр-  алтан медаль, өргөмжлөл

                                        II байр - мөнгөн медаль, өргөмжлөл

 

5.    Ардын хошин харилцаа дуу               I байр, алтан медаль, өргөмжлөл

                                                 II байр мөнгөн медаль, өргөмжлөл

6.    Зохиолын  дуу                                       I байр, алтан медаль, өргөмжлөл

                                                 II байр мөнгөн медаль, өргөмжлөл

7.    Шүлэг, яруу найраг                               I байр өргөмжлөл, мөнгөн шагнал

II байр өргөмжлөл, мөнгөн шагнал

 

Багуудаар:Ерөнхий дүн

1-р байр 1.    Шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр 1.   Өргөмжлөл, мөнгөн шагнал

 

Баг хамт олноо сайн зохион байгуулж оролцсон багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга 1, багийн Засаг дарга 1-ыг тус тус  шагнаж урамшуулна.

 

Жич:

·        Тэмцээний шагналын санг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Ар хоолой”-н 2 дугаар ба, багууд  тус тус бүрдүүлнэ.

·        Багууд 30.000 төгрөгийн бооцоотой оролцоно. /баг бүр өөрсдийн брэнд бүтээгдэхүүн, тавгийн идээний цагаан идээ авчрахыг өөсрдөө зохион байгуулна./

·        Шилжин явах цомыг 3 удаа дараалан авсан баг цомыг үүрд хадгалах эрх авна.

·        Наадмын үеэр телевизийн зураг авалт хийх тул үндэсний хувцас, ёс заншлаа харуулахад анхаарах.

 

Цолгүй 32 бөхийн барилдааныг “Ар хоолой”-н 2 баг зохион байгуулна.

 

·        Шагнал гардуулах, хаалтын ажиллагаа.

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

 

СЭРГЭЛЭН СУМЫН

 

 ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ                    ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

                                                                  

     “ АР ХООЛОЙ”-Н 2 ДУГААР  БАГ                                                СОЁЛЫН ТӨВ

 ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО                                               ЦАГДААГИЙН ХЭСЭГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%